Британийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн англи хэлний чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэт зурлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд дараах ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Үүнд:
- 320 багшийг англи хэл заах сургалтад хамруулах
- 12,000 гаруй бага ангийн хүүхдэд чанартай англи хэлний боловсрол олгох
- Алслагдмал орон нутагт тохирох заах арга зүйн судалгаа хийж, цаашдын ажлуудыг тодорхойлох зэрэт ажлыг тус тус хэрэгжүүлнэ гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.