Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
07:40-09:10 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарыг эцсийн замд нь үдэх үйл ажиллагаа болно. Салах ёс гүйцэтгэх ёслолыг Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулна.
10 цагт: БОУАӨЯ-ны Хурлын танхимд аж ахуй нэгжүүд татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахтай холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэнэ.
11:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно.
14:00 цагт: Үндэсний бахархалт "Мазаалай" баавгайг сурталчлах аян Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.