Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 865 орчим сая төгрөгний төсөв бүхий тендер зарлажээ. Тодруулбал, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын “Агуулах”-ын барилга (Улаанбаатар хот)-ын ажлын тендер зарласан байна. Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Батлагдсан төсөвт өртөг нь 864,726,100 (найман зуун жаран дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга нэг зуу) төгрөг. Үүнээс 2025 онд бүрэн санхүүжнэ гэж тусгасан байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрийн А\495 дугаар захирамжтай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Тахилт-2 бүсчлэлд, Товчооны замын хойд талд байршуулан Төрийн захир,гааны байгууллага зориулалтаар 0.3946 га газарт тус агуулахыг барих аж.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжтойгоор болон үндэсний уламжлалт хэв загварыг шингээсэн байх зэргийг архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгажээ.
Түүнчлэн эл тендерийг ирэх сарын 7-ны өдөр нээхээр төлөвлөсөн байна.