Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан,
“Засгийн газрын хуралдаанаар Багахангай өртөөнөөс Хөшигтийн хөндий рүү салаа зам тавьснаар Улаанбаатарт вагоноор орж ирдэг ачаа барааг зуучилдаг тээвэр зууч, терминалуудыг үе шат дараатайгаар гаргаж, хөшигтийн хөндий рүү төвлөрүүлэх ажлыг хийх эрхийг олгоод байна. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт хийхэд аль болох өртгөө хямдруулахыг бид хэлэлцэж байгаа бөгөөд үүнийг Эрдэнэс Тавантолгой төлнө. Энэ нь иргэдийн хувьцаанд нөлөөлөхгүй гэдгийг албан ёсоор хэлье” гэв.
Г.Хоролмаа