Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
“Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлууд гарын үсэг зурмагц хэрэгжиж эхэлнэ. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал дээр Хятадын компаниудад ашигтай нөхцөл олгоод байна гэсэн асуудлыг залруулж, харилцан ашигтайгаар хуулийн дагуу өөрчлөлтүүд хийсэн. Эрдэнэс таван толгой жилийн 30 сая тонн орчим нүүрсийг өөрсдөө олборлож, экспортод гаргаж байгаа.
Төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж, ашиглалтад орох хүртэл хугацаанд буюу таван жилийн хугацаанд нийтдээ 27 сая тонн нүүрсийг өөрсдийн дотоод дахь эх үүсвэрээ дайчилж, одоогийн олборлолтыг нэмэгдүүлэх байдлаар ажиллана. 2030 оноос нүүрсний жилийн экспортыг 160 сая тонноос дээш гаргах зорилготой байгаа учраас бидэнд зайлшгүй шинэ орд газар ашиглах асуудал тулгарсан” гэв.
Г.Хоролмаа