20 минутын хот үндэсний хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 1.8 орчим тэрбумын тендер зарлажээ. Тодруулбал, “Явган хүн, энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн зам, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар/”, арга хэмжээний үйлчилгээ авах тендерийг зарласан байна.
Тухайн ажлын батлагдсан төсөвт өртөг нь 1,776,500,000.0 (нэг тэрбум долоон зуун далан зургаан сая таван зуун мянга) төгрөг агаад 2025 онд эл дүнгээр санхүүжих юм.
Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Түүнчлэн тус бүрийн төсвийн задаргааг энд хүргэе.
Багц 1: Улаанбаатар хотын зүүн урд хэсэг (Чулуун овооны тойрог – Сүхбаатарын талбай – Зайсан толгой)-ийн явган хүн, энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн зам, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв 487,000,000.0 (дөрвөн зуун наян долоон сая) төгрөг.
Багц 2: Улаанбаатар хотын баруун урд хэсэг (Таван шар – Сүхбаатарын талбай – Зайсан толгой)-ийн явган хүн, энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн зам, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв 605,000,000.0 (зургаан зуун таван сая) төгрөг.
Багц 3: Улаанбаатар хотын баруун хойд хэсэг (ГССҮТ – Сүхбаатарын талбай – 4н буудал)-ийн явган хүн, энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн зам, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв 288,000,000.0 (хоёр зуун наян найман сая) төгрөг.
Багц 4: Улаанбаатар хотын зүүн хойд хэсэг (Амгалан – Сүхбаатарын талбай – 4н буудал)-ийн явган хүн, энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн зам, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв 396,500,000.0 (гурван зуун ерэн зургаан сая таван зуун мянга) төгрөг.
Тус тендерийг ирэх сарын 7-ны өдөр нээхээр тусгасан байна.