Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Хүүхэд оролцож байгаа бол морин уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан бай эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд морин уралдаан, сунгаанаас болж амиа алдсан. Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн үүргээ хүүхдийн өмнө бүрэн биелүүлж чадахгүй байгааг илэрхийлж байна.
Хүйтний улиралд халтиргаа гулгаатай цастай, газар хөлдүү, энэ хэрээрээ хүүхдийн амь насанд илүү эрсдэл учруулдаг. Тиймээс хориглосон тогтоолыг 2019 онд Засгийн газар гаргасан. Өвөл хаврын уралдаан бол түүхэн уламжлал, соёлд багтахгүй.
Өчигдөр гаргасан шийдвэрийг эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)