Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.01.30/ хуралдаан, хэлэлцуүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн хуралдааны товтой байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан |
Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |