09:00 цагт: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” онол-практикийн хурал зохион байгуулна.
11:30 цагт: Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах тухай “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгуллагаас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Агаарын бохирдол, утааны талаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийнэ.