Товын дагуу өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар, нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай, “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн хаврын хурдан морины уралдааныг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэх магадлалтай нөхцөл байдал үүсээд байгаа юм. Учир нь Монголын морин спорт уяачдын холбооноос хаврын морин уралдааныг сэргээх саналыг тавьсан агаад нийгэмд ч энэ асуудал өндрийг аван яригдаж байна.