УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал уяачид хэрхэн улс төрд зүй бусаар нөлөөлж байгаа талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Уламжлалт морин спорт, орчин үеийн морин спорт хоёрыг бид ялгаж салгаж, харах хэрэгтэй. Жил бүр хаврын уралдааныг сэргээх чиглэлээр гомдол санал, жагсаал болдог. Мөн уяачид улс төрд ямар том нөлөө үзүүлдэг тухай бид мэдэх ёстой.
Хаврын уралдаан бол уламжлалт биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээр, архивын ерөнхий газрын баримтаар тогтоосон. Энэ бол ердөө 15 жилийн түүхтэй ийм уралдаан. Ийм уралдааныг өнөөдөр өв соёл гэтлээ андуурч байна. Үүнд улстөрчид буруутай.
Улстөрчдийн асар хүчтэй оролцоо бий. Өнгөрсөн сонгуулийн өмнө орон нутгаар явахад хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээх хэрэгтэй гэх зүйлийг уяачид ярьдаг. Сонгуулиас бусад үед ч уяачид улс төрд нөлөөлөх зүйлийг хүчтэй хийдэг юм байна. УИХ-д сууснаас хойш олон зүйл дээр харлаа. Уяачдын холбооны хурал төрийн ордонд болсон. Яагаад тэд хурлаа төрийн ордонд хийж байгаа юм. Яагаад тэр хуралд улстөрчид оролцож байгаа юм. Ардчилсан намын Б.Пүрэвдорж дарга өндөр үүрэг гүйцэтгэж оролцсон.
Д.Батчулуун