УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал бол дэд бүтэц хомсодмол байгаагийн илрэл гэж харж байгаа. Өнгөрсөн 20 жил Улаанбаатраас Өмнөговь аймаг руу иргэд шилжсэн байдаг бол бусад аймгаас зөвхөн Улаанбаатар руу шилжсэн байна. Үзэл баримтлалыг УИХ батлана гээд байна. Үүнийг Засгийн газар нийт ард иргэдээ төлөөлөөд батлах нь зүйтэй гэж бодож байна" гэв.