Манай улсад 2023 оны байдлаар гэмтэж бэртсэн хүүхдүүдийн 48.2 хувь нь хамгийн аюулгүй байх ёстой газар буюу гэртээ гэмтсэн байна.
Иймд ахуйн орчинд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө.
- Цонхонд хамгаалалтын тор болон түгжээ суурилуулах
- Тоглоомын талбай, орчныг зөөлөвч дэвсгэртэй байлгах
- Тавилгын ирмэгүүдэд хамгаалалтын зөөлөвч хийх
- Хүүхдийн эргэн тойронд байгаа хурц үзүүртэй зүйл, жижиг эд зүйлсийг хураах
- Хүүхдийг өндөр орон дээр харгалзах хүнгүй орхихгүй байх
- Хүүхдийн орыг хамгаалалтын хашлагатай болгох