Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-нд иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43.8 хувьтай гарсан хэдий ч зорилтот бүлэг, тэр дундаа ахмад настнуудын хувьд цахим үйлчилгээг бие даан авах мэдлэг, чадвар дутмагаас үүдэлтэйгээр хүүхдүүд, ач, зээгийнхээ тусламжийг авах нь нийтлэг байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” буюу “Digital Nation Ambassador” хөтөлбөр гурван сарын хугацаанд амжилттай хэрэгжиж хаалтын үйл ажиллагаагаа хийлээ.
Уг төслийн хүрээн дэх “Үндэсний цахим элч” хөтөлбөрөөр “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Цахим ур чадварын хэлтсийн сургагч багш нар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” хөтөлбөрт өөрийн сайн дурын үндсэн дээр оролцож, сургагч багш бэлтгэх 5 удаагийн 16 цагийн сургалтыг зохион байгуулж ахмад 30, оюутан 107 нийт 137 сургагч багшийн 7 агуулгын хүрээнд бэлтгэсэн. Хаалтын үйл ажиллагаан дээр сургагч багшаар идэвх санаачилгатай, тууштай хамрагдсан багш нар академийн зүгээс батламж гардууллаа. Бэлтгэгдсэн сургагч багш нар цаашлаад 1000 гаруй ахмадуудад өөрсдийн сурч мэдсэн цахим ур чадварын талаар зааж зааварлаж хөтөлбөрийн хувьд өндөр дүн гарчээ.
Цаашид ахмад настай иргэд олон нийтийн сүлжээ хэрэглэх нь нэмэгдэж, цахимаар бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авалт хийх нь ихсэх хэдий ч цахим орчинд халдлагад өртөх, цахим залилангийн хохирогч болох тохиолдол өндөр байгаа нь цахим орчин дахь аюулгүй байдлын мэдлэг мэдээллийг өгөх, цаашлаад цахим ур чадварыг сайжруулж, чадавхжуулах сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байгааг илтгэж байна. Тиймээс энэхүү хөтөлбөрийг зөвхөн нийслэлд гэлтгүй орон нутагт сургалтуудыг үе шаттай зохион байгуулах иргэдийг өргөн хүрээнд хамруулах нэмэгдүүлэх болно гэдгийг онцоллоо.
Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Холбоо барих утас: 77111197-3
И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn