Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажлын дараах тендерүүдийг зарлажээ.
1. Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Их тойруугийн гудамж-Хойд хэсэг
Санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө агаад нийт төсөвт өртөг 6,215,700,000 (зургаан тэрбум хоёр зуун арван таван сая долоон зуун мянга) төгрөг байх аж. Үүнээс 2025 онд санхүүжих 3,107,800,000 (гурван тэрбум нэг зуун долоон сая найман зуун мянга) төгрөг гэж баримт бичигт дурдсан байна.
2. Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Бага тойруугийн гудамж-Хойд хэсэг
Санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө байна. Тухайн ажлын нийт төсөвт өртөг нь 3,931,400,000 (гурван тэрбум есөн зуун гучин нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг болно.
Үүнээс 2025 онд санхүүжих 1,965,700,000 (нэг тэрбум есөн зуун жаран таван сая долоон зуун мянга) төгрөг хэмээн тусгажээ.
3. Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Бага тойруугийн гудамж-Урд хэсэг
Санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө. Тухайн ажлын нийт төсөвт өртөг 3,001,700,000 (гурван тэрбум нэг сая долоон зуун мянга) төгрөг гэжээ.
Үүнээс 2025 онд санхүүжих 1,501,000,000 (нэг тэрбум таван зуун нэг сая) байна хэмээн Тендерийн баримт бичигт тусгасан байна.
4. Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Олимпын гудамж, Их Монгол Улсын гудам-Баруун
Санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө. Тухайн ажлын нийт төсөвт өртөг бол 3,202,800,000 (гурван тэрбум хоёр зуун хоёр сая найман зуун мянга) төгрөг.
Үүнээс 2025 онд санхүүжих 1,601,400,000 (нэг тэрбум зургаан зуун нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг байна гэж төсөвлөжээ.
Эл дөрвөн байршилд хийх ажлын нийт өртөг 16 тэрбум 350 гаруй сая төгрөг. Ташрамд, дээрх тендерүүдийн нээлт ирэх сард болох товтой байна.