Сар шинийн баяр хэдэнд болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн олон нийтийн мэдээлэл хариуцсан А.Батцэнгэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний судалгааг Гандантэгчэнлин хийд хүлээн өгч байна. Бидний он цагийн тоолол шинжлэх ухаан талаас нотлогдож байна. Уламжлалт зурхайн талаас удаан боловсруулж ирсэн тооцоолол байдаг гэдгийг эрдэмтэд тайлбарлалаа. Цагаан сарын баяр маш чухал баяр. Энэ баяраар эцэг эх, өндөр настай хүнд хүндэтгэл үзүүлдэг. Мөн өвлийн хүнд цагийн даван туулж, урин цагтай золгодог. Цагаан сарын баяр монголын цаг агаартай нийцэж, он тооллоор явдаг байгаа. Мөн соёл уламжлалаа эрхэмлэж дээдлэх, нөгөө талаас бидний тусгаар тогтнолтой холбоотой юм. Цагаан сарын баяраар маргахгүйгээр судалгаа шинжилгээгээр үндэслэж хийх хэрэгтэй. Төгсбуянтын зурхайгаар гуравдугаар сарын 1-нд шинэлнэ" гэв.