УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна. Маргааш буюу даваа гарагт УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана. Түүнчлэн байнгын хороод хуралдах товтой байна.
|
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) |
||||
1 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан |
13.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан |
Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
МЯГМАР ГАРАГ /2025.01.21/ |
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
·“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох · Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах асуудлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох |
11.00 |
“Их засаг” |
3 |
Төсвийн байнгын хороо |
· Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан бэлтгэх /хаалттай/ |
12.00 |
“Үндсэн хууль” |
4 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
· Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцэх ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай/ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ХОЁР.СОНСГОЛ |
||||
1 |
Төсвийн байнгын хороо |
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол |
10.00 |
“Үндсэн хууль” |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт-хэлэлцүүлэг |
10.00 |
ШУТИС-ийн байранд |
2 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт-хэлэлцүүлэг |
15.00 |
ХААИС-ийн байранд |
ЛХАГВА ГАРАГ /2025.01.22/ |
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) |
||||
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
2 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан |
15.00 |
“Их засаг” |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Үндсэн хууль” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Төсвийн байнгын хороо |
· Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
13.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
3 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
·Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/ |
14.00 |
“Үндсэн хууль” |
4 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ |
16.00 |
“Үндсэн хууль” |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
ПҮРЭВ ГАРАГ /2025.01.23/ |
||||
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2025.01.23, 01.24/ |
||||
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ./ ·“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал · “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хаалт |
10.00 |
“Их хуралдай” |