Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
11:00 цагт: Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-д мэдээлэл өгнө.
11:30 цагт: Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос МҮЭБ Эрхийн тухай хуулиа умартаж, гишүүдийнхээ эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж, тэдний татвараар авлигын гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна.
Сэтгэгдэл (1)