Япон Улсын Токио хот дахь Монгол Улсын ЭСЯ-аас сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал, Японы баруун өмнөд хэсгийн Кюшюд газар хөдөлсөн байна. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Миязаки мужид болсон бөгөөд хамгийн хамгийн хүчтэй газар хөдөлсөн бүс нутагт газар 0-7 ба түүнээс доош магнитудын хүчтэй хөдөлжээ. Тус агентлаг Миязаки болон Кочи мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв. Тиймээс тус бүс нутагт оршин сууж байгаа Монгол иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг хүслээ.