Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.14/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсоно. Түүнчлэн дараах дөрвөн байнгын хороо тодорхой асуудлын хүрээнд хуралдах товтой байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
· Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох |
08.30 |
“Үндсэн хууль” |
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Шинжээч томилох тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
3 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · Үйлдвэрлэлийн ус хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох |
11.30 |
“Үндсэн хууль” |
4 |
Хууль зүйн байнгын хороо |
· Нэр дэвшигчийн сонсголын тайлан бэлтгэх /хаалттай/ |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
5 |
Төсвийн байнгын хороо |
· Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан /хаалттай/ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
6 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Хилийн чанад дахь Монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ |
16.00 |
“Их засаг” |