НӨАТ-ийг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Уг асуудлыг өнгөрсөн хугацаанд эрх баригчид дэмжээгүй. Олон шалтгааны улмаас энэ хууль батлагдахгүй өнөөдрийг хүрсэн. Шинэ парламент бүрэлдсэн. Өнөөдрийн гадаа болж буй жагсаал ганц л зүйлийг шаардаж байгаа. Татварын дарамтуудаа болиоч гэж. НӨАТ дээр хоёр асуудал яригддаг. Нэг нь хувь хэмжээг бууруулах, нөгөөх нь буцаан олголтыг нэмэх. Өнөөдөр бид хувь хэмжээг бууруулах хуулийн төслийг өргөн барьж байна" гэв.