Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, төрийн албан хаагчдын орон сууцны загвар төслийг аймаг орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх (Бүсчилсэн хөгжлийн дагуух бүлэг сууринд) -ээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас тендер зарлажээ. Тус тендерийг энэ сарын 23-нд нээх аж. Тус төслийг нэг сумд 900 сая төгрөгөөр хэрэгжүүлэх агаад элсын төсвийн хөрөнгө оруулалт юм.
8 айлын орон сууцны загвар төслийг Говь-Алтай аймгийн Бугат, Дорнод аймгийн Баян-Уул сумд тус тус хэрэгжүүлнэ. Үүнд нийт 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Сум, орон нутгийн захиргаатай хамтран холбогдох норм, стандартыг хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ногоон барилгын шаардлагад нийцүүлсэн, инженерийн шугам сүлжээний оновчтой шийдэл бүхий нэг айлын сууцны талбай нь 35м2-50м2 байхаар орон сууцны загвар төслийг хэрэгжүүлэх аж.
Орон сууцны загвар төсөл нь 8 айлын байх боломжтой, богино хугацаанд улирал харгалзахгүй гүйцэтгэх боломжтой хувилбар санал болговол давуу тал болно гэж тусгажээ.
Үйлчилгээ үзүүлэгч нь дээрх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, баталгаажуулах, барилгын ажил гүйцэтгүүлэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийлгэх, ашиглалтад оруулах, гэрчилгээжүүлэх болон ашиглахтай холбоотой бүх үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж, сумын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн "ажлынхаа үе шат бүрийг баримтжуулж, видео танилцуулга бэлтгэн, захиалагч талд хүлээлгэж өгах ёстой" гэжээ.