Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Гэвч зээлээ өөртөө биш үр хүүхдэдээ зориулан авдаг байна. Ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр зарцуулдаг гэж ГБХНХ-ын яамнаас мэдээлэв.
Иймд арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгож байгааг 70/30 болгож, зээлийн хүүг бууруулах талаар Монголбанканд ханджээ.
Сэтгэгдэл (1)