Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
10:00 цагт: ХЗДХЯ-нд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
12:00 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Шүүх засаглалын шинэчлэлийг хийх нь зөв" сэдвээр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15:00 цагт: Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хууль-Үндсэн зарчим ба Хууль зүйн салбарын өөрчлөлт" сэдвээр сэтгүүлчидтэй “Улаанбаатар Галлериа”-д чөлөөт уулзалт хийнэ.
-Бүжгийн спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спортын ордонд болно.
-Жюү жицүгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спортын ордонд болно.
-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болно.