Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсаны 33 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хувилбарыг анх удаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэн байршуулжээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд хуульд нийт 5 удаа буюу 1999, 2000, 2019, 2022, 2023 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Мөн ардчилсан Үндсэн хууль батлагдсны 33 жилийн ойн хүрээнд Монгол Үндсэн хуулийн аудио хувилбарыг дохионы хэлмэрчтэйгээр байршуулах юм. https://www.parliament.mn/nn/73816/
Сэтгэгдэл (1)