“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй тендер зарлажээ. Тодруулбал, тус компанид хяналтын камер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байна.
- Өмнөговь аймаг, Цогтцэций дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайн үйл ажиллагааны хяналт хийх,
- нүүрс тээврийн 8.2 км автозамын хяналтыг хийх сүүлийн үеийн дэвшилтэд технологийн камер, дагалдах програм хангамж, дэд бүтэц, аюулгүй байдал, мэдээллийн системийн түргэн шуурхай байдлыг хангах,
- “Шуурхай, удирдлагын төв”-д хянах, удирдах боломж бүхий хяналтын камерын систем суурилуулах зорилготой гэж дурдсан байна.
Тендерийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн, 09 цаг 10 минут]-т нээх аж.
Нийт төсөвт өртөг нь 1,739,070,000 (Нэг тэрбум, долоон зуун гучин есөн сая, далан мянга) төгрөг.
Хяналтын камерын баталгаат хугацааг 3 жил байх ёстой хэмээн заажээ.