УИХ-ын гишүүд Хуурамч шатахууны эсрэг хууль өргөн барьж байгаа талаараа мэдээлэл өглөө. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Б.Пүрэвдорж гишүүний гаргаж ирж буй асуудал бол маш том зөрчлийг эцэслэж буй зүйл. Онцгой албан татварын хуульд өөрчлөлт орохгүй бол хуурамч шатахуун борлуулах ажил зогсохгүй. Олон жил явсан, олон сөрөг зүйлүүд гарсан. Энэ хууль бол олон эерэг үр дүн авчрах хуулийн төсөл гэж харж байна" гэв.