Манай оронд жуулчлах зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дахин нэг жилээр сунгажээ.
Энэ талаар Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудсанд “Монголын Засгийн газар солонгос иргэдийг хилээр визгүй, аюулгүй нэвтрүүлэх зөвшөөрлийг сунгалаа. Тиймээс манай орны иргэд аялал жуулчлалын зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд Монголд зорчих хүсэлтэй бол өмнөхийн адил визгүйгээр, ямар нэгэн тусгай шаардлага, баримт бичиггүй хилээр нэвтрэх боломжтой. Харин жуулчлалаас өөр зорилгоор тус улсыг зорих бол үүндээ тохирсон виз зайлшгүй авах ёстой. Энэ шийдвэр нь Бүгд найрамдах Солонгос, Бүгд найрамдах Хятад улс хоорондын харилцааг өргөжүүлж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд ч ач холбогдолтой” гэжээ.