ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори сүүлийн долоо хоногт Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймаг болон нийслэлд томуугийн сорьцод хандалт судалгаа хийжээ. Ингэхэд нийт сорьцын 62 хувьд томуу, төст өвчний вирус илэрсэн байна. Үүнээс таван төрлийн эмгэг төрүүлэгчийн дийлэнх нь амьсгалын замын синтициаль вирус, томуугийн H1N1 вирус эзэлж байна. Орчилд САРС, корона вирус хамгийн бага буюу нэг хувьтай байсан аж.
Түүнчлэн нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 15 мянган дуудлага иржээ. Үүний 21 хувь нь томуу, томуу төст өвчин байна. Нийслэлийн хэмжээнд нийт 2,759 орыг дэлгэн ажиллаж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.