Ханиад томууны дэгдэлт болон хүндрэлийн талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Энхтайван мэдээлэл өглөө. Тэбэээр “Томуугийн А хүрээний H1N1 хувилбарууд уушгийг маш хүчтэй гэмтээдэг. Цочмог гэмтээдэг гэсэн үг. Бусад эрхтэн рүү хүндрэл амархан өгдөг, хорвуу чанар өндөртэй вирус. Харин синцитиал вирус нь зургаан сар хүртэлх нярайн уушгийг гэмтээж, амьсгалын дутагдалд оруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээг өндөр үүсгэдэг. Дээрх хоёр вирус нийгэмд хамгийн их тархаж байна.
Амьсгалын дутагдалд орсон хүүхдүүдийн хатгаа нь хүндрээгүй байсан ч гэсэн ухаан алдана, татна, тайван бус унтаж чадахгүй болно. Хүчилтөрөгч дутсан учраас нүүрсхүчлийн хий ихэснэ. Нүүрсхүчлийн хий ихэсхээр тархины судсыг тэлдэг. Тэлсэн судасны хана нимгэрч, нэвчимхий болно. Цусан доторх шингэн эсүүд шүүрнэ. Ингэхдээ тархины эд рүү шүүрч, тархи хавагнадаг. Тархи хавагнахаар гавлын даралт ихсэж таталт өгдөг. Ханиадтай хүүхэд тархины дутагдлаар нэмж хүндэрч байна. Сульдаатай, хэт тарган байх, зүрхний гажигтай, тархины саажилттай, дархлаа сул хүүхдүүд хамгийн түрүүнд өвддөг. Эрчимт эмчилгээний тасагт ихэнх нь ийм хүүхдүүд эмчлүүлж байна. Аппаратанд оруулна. Хүчилтөрөгчийг өгч, нүүрсхүчлийн хийг хүүхдийн биеэс гаргана.
Хэрэв эмчлүүлэхгүй тархи нь хавагнаад удаан явбал амьсгал, зүрх нь хаагдах эрсдэлтэй. Уртавтар тархины тэнд амьсгал, зүрхний төв байдаг. Тиймээс үүнийг энгийн ханиад, томуу гэж бодож болохгүй.
ХҮҮХДҮҮДИЙН ХАТГАА НЬ ХҮНДРЭЭГҮЙ БАЙСАН Ч ГЭСЭН УХААН АЛДАНА, ТАТНА, ТАЙВАН БУС УНТАЖ ЧАДАХГҮЙ БОЛНО
Амьсгалын дутагдалд орсон хүүхдүүдийн хатгаа нь хүндрээгүй байсан ч гэсэн ухаан алдана, татна, тайван бус унтаж чадахгүй болно. Хүчилтөрөгч дутсан учраас нүүрсхүчлийн хий ихэснэ. Нүүрсхүчлийн хий ихэсхээр тархины судсыг тэлдэг. Тэлсэн судасны хана нимгэрч, нэвчимхий болно. Цусан доторх шингэн эсүүд шүүрнэ. Ингэхдээ тархины эд рүү шүүрч, тархи хавагнадаг. Тархи хавагнахаар гавлын даралт ихсэж таталт өгдөг. Ханиадтай хүүхэд тархины дутагдлаар нэмж хүндэрч байна. Сульдаатай, хэт тарган байх, зүрхний гажигтай, тархины саажилттай, дархлаа сул хүүхдүүд хамгийн түрүүнд өвддөг. Эрчимт эмчилгээний тасагт ихэнх нь ийм хүүхдүүд эмчлүүлж байна. Аппаратанд оруулна. Хүчилтөрөгчийг өгч, нүүрсхүчлийн хийг хүүхдийн биеэс гаргана.
Хэрэв эмчлүүлэхгүй тархи нь хавагнаад удаан явбал амьсгал, зүрх нь хаагдах эрсдэлтэй. Уртавтар тархины тэнд амьсгал, зүрхний төв байдаг. Тиймээс үүнийг энгийн ханиад, томуу гэж бодож болохгүй. Ханиад томууны хүндрэлийг олон эрхтний дутагдлаар илэрхийлдэг. Том хүмүүс тухайн, тухайн эрхтнийхээ дутагдлаар хүндэрч эмчлүүлдэг. Харин бага насны хүүхдүүд өөрийнхөө эрхтний дутагдлаар хүнд байдлыг давж чадахгүй.
Учир нь бага насны хүүхдүүдийн эрхтний хөгжил дутуу, чадавхи муутай. Уушги муудаад хатгаа авлаа гэхэд уушгины дутагдлаар асуудлыг шийдэж чадахгүй. Тэгэхээр бусад эрхтнүүд нь хамжиж байж амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Тиймээс хамгийн багадаа 3-аас дээш, 5-6 хүртэлх эрхнүүд хямарна. Амьсгал нь хямраад цээж нь хонхолзож байснаа ухаан алддаг. Хүчилтөрөгчийн дутагдлаа авах гээд зүрх нь олширч эхэлнэ. Зүрх нь дэлсэж, царай нь цонхийгоод эхэлдэг. Ханиад томуу нь хүндэрвэл олон эрхтний дутагдалд орно. Үеийн үед эрчимт эмчилгээний тасаг ачаалалтай байдаг.
ДЭГЛЭМЭЭ АХИАД БАРЪЯ
Манай орон хүйтэн уур амьсгалтай учраас ханиад томуу нэлээд хүнд явагдаж байна. Мөн ахуйн болон агаарын бохирдол ихтэй байгаа учраас томуугийн дэгдэлт их байгаа. Дэглэмээ ахиад баръя. Маскаа зүүе, гараа сэтгэлээсээ угааж, гар ариутгагчаа хэрэглэж, хүн хоорондын зайгаа баръя. Covid-19-ийн үе шиг байя. Бид амжилттай даван туулсан учраас бидэнд дадал, хэвшил суучихсан байгаа. Тэрнийгээ хөгжүүлье. Цар тахлын үед Монголчууд дэглэмээ янзын сайхан барьж, хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд томуу байхгүй болсон. Тандалт судалгаагаар илэрдэггүй байсан. Иймээс бидний идэвхтэй байдал маш чухал байна. 33 жил эрчимт эмчилгээний тасагт ажилласан хүний хувьд хэлэхэд ийм байна” гэдгийг онцоллоо.