"Хүчит шонхор-Дэнжийн 1000" захад худалдаалж буй махны үнэ, ханшийн мэдээллийг "Малчин лавлах-109" төвөөс мэдээлснийг хүргэж байна. Тухайлбал, ямааны цул мах 14000-14500, хонины цул мах 16000-16500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн цул мах 19000-20000 төгрөгийн хооронд, адууны болон тэмээний цул мах 12000-13000 төгрөгийн үнэтэй байгаа аж.