УИХ-аас "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтиин үр дүн шийдэл” сэдвээр хяналтын сонсгол 2025 оны хоёрдугаар сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулна. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдол, утаатай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 03, 04-ний өдөр явуулахаар тусгасан бөгөөд байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн байна. Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллана.