Шахмал түлшний барьцалдуулагчийн асуудал нийгэмд эргэлзээ дагуулж буй. Тэгвэл Монгол Улсын тухайд хатуу түлшний барьцалдуулагчийн стандарт байхгүй бөгөөд Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос барьцалдуулагчийн байгууллагын стандартыг баталж мөрдөж байгаа гэсэн байна. Үүнийгээ сайжруулж улсын стандарт болгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ тухай УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд тус компанийн үйлдвэрт ажиллах үеэр яригджээ.