Архангай аймагт ЕБС-ийн багш сурагчаа зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Энэ асуудлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тус аймгийн боловсролын газраас тус сургуульд ажиллаж, хүүхдийн эрхийг зөрчсөн нь үнэн гэх магадлагааг гаргасан. Ямар ч учир шалтгаантай байсан хүүхдийн эрх чөлөөнд халдаж болохгүй.
Ирэх оныг багшийн ёсзүйн жил болгон зарлаж багшийн ёс зүйг дээшлүүлэх цогц арга хэмжээг Боловсролын яам авч хэрэгжүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (2)