Сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээр худалдаалагдаж буй "хүүхдийн бэлэг"-т лабораторийн шинжилгээ хийсэн талаар НЭМҮТ, ХАБҮЛЛ, СХЗГ хамтран мэдээлэл өглөө. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд "Сахаргүй бэлэг бэлэглэе буюу ирээдүйнхээ төлөө стандарт хэрэгжүүлэхийг уриалга" гаргажээ.
Мэдээлэлд "Бэлэгт хийсэн 1 уут бэлэгт агуулагдах сахарын хэмжээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин их байна. Энэ нь 36-72 ширхэг ёотонтой тэнцэх хэмжээ юм. Ер нь хүүхдүүд бэлгийг олон өдөрт бус нэг өдөрт идэж дуусгадаг" гэж дурдлаа.