Засгийн газар өнгөрөгч лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийсэн. Тус хуралдаанаар "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо"-г Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу дахин байгуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Энэ үеэр агаарын бохирдол, нийслэлийн түгжрэл, Үндэсний баялагийн сан, УИХ-д өргөн барих Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам болон Ораногийн хөрөнгө оруулалтын хуулиудын хэлэлцэнэ.