Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах тусгай маршрут, хугацаа, төлбөрийн талаар энэ сарын 15-аас санал авч эхэлсэн билээ.
Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дагуу арванхоёрдугаар сарын 21-ны өдрөөс Сүхбаатарын талбайгаас Скай Ресорт, Офицеруудын ордноос Тэрэлж рүү нийтийн тээврийн автобус явуулахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.