Ерөнхий боловсролын сургуулийн шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсрол, сургалтын инноваци, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хэрэгжих төслийн загварыг хэлэлцлээ.
Төслийн хүрээнд дөрвөн сургуульд шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгох лаборатори байгуулж, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 2025-2029 онд хэрэгжүүлнэ.
Уг төслийг хэрэгжүүлснээр сурагчдын шинжлэх ухааны үндэслэл гаргах чадвар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бэлтгэл, шинжлэх ухаан, технологийн хичээлийг төлөвлөн зохион байгуулах багш нарын чадавх сайжирч, дээрх чиглэлийн дадлагажсан сургалтын арга хэмжээнүүд тогтворжин, шинэлэг боловсрол олгох сургуулийн таатай орчин бэхжинэ хэмээн үзэж байна гэж Боловсролын яамнаас мэдээлжээ.