Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр " Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийн асуудлаар өчигдөр бизнес аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсгийн ахлагч нартай хамт уулзаж, ярилцлаа. Ингээд хэлэлцээрийг түр хойшуулахаар болсон.
Хоёрдугаарт, Утаа, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцсэн. Мөн орон нутагт өвөлжилтийн бэлтгэл байдлын хяналт тавихаар Шуурхай штабууд ажилласан. Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулж, С.Одонтуяа сайдаар ахлуулсан. Үүнд, УОК болон Шадар сайдын зүгээс шууд дэмжлэгэ үзүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (3)