Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүний эрхийг хангах II хөтөлбөрийг танилцууллаа. Улмаар ХЭҮК-т уламжилж, хууль зүйн байнгын хороогоор дамжуулан УИХ-д өргөн барих шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдалтай холбоотой чухал шийдвэрүүд гарлаа. Хүний эрхийн багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай, Хэвлэлийн эрх чөлөөний хууль зэргийг хэлэлцлээ. Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл батлагдах юм бол сүүлийн жилүүдэд тогтмол ухарч байгаа хүний эрх, эрх чөлөөний индекс урагшлах, Монгол Улсын иргэн эрх, эрх чөлөөгөө хууль тогтоомжийн хүрээнд баталгаатай эдлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн.
Жагсаал, цуглаан хийх шаардлагатай гэж үзвэл 48 цагийн өмнө мэдэгдсэн бол хуулийн дагуу болно. Гэхдээ хориотой зүйлүүд нь хэвээр үлдэнэ. Нийтийн зам талбайд дураараа жагсаж болохгүй. Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга нь хууль бус жагсаал цуглааныг тараах боломжтой болно" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (1)