Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БОУАӨ-ийн сайд С.Одончимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар татан буугдсан Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог дахин байгуулах шийдвэр гаргалаа. Энэхүү хороо нь төлөвлөгөө гаргаж, бүх шатанд уялдаа холбоотой ажиллана. Ард түмэнд үнэн бодитой мэдээллийг өгөх ажлыг хийнэ. Шахмал түлшний стандартын тухай мэдээллийг ойрын хугацаанд өгнө" гэж дурдлаа.