Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, оны эхний 11 сарын байдлаар нийт татварын орлогод эзлэх НӨАТ-ын орлого буурсан байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны арваннэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрчээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Орлогын бүтцийг харвал, нийт татварын орлогын 32.3 хувийг Орлогын албан татвар, 21.2 хувийг НӨАТ, 17.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4. 2 хувийг Онцгой албан татварын орлого, 18. 6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлжээ.
Мөнгөний нийлүүлэлт арваннэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд төгрөгийн хадгаламж 5.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.