Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "...Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд айлууд гэрээ дулаалж, яндан зуухаа шинэчлэх ёстой. Зуухны тухайд улс төржүүлэх хэрэггүй. Сайжруулсан түлшний дараагийн түвшинг зарлана. Яндангүй бүсийг зарлана, эхний ээлжинд 20 мянган айлыг хийн хэрэглээ рүү шилжүүлнэ...
Мөн газын шилжилт хийх компанийг НИТХ-ын хурлаар байгуулсан. 198 мянган айлыг хийн хэрэглээ рүү шилжүүлэхэд хугацаа орох учраас эхлээд 100 мянган айлыг тус хэрэглээнд шилжүүлнэ... 40 жил нэг ч удаа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүй. Нийслэлд зургаан эрчим хүчний эх үүсвэрийг шинээр байгуулахаар ажиллаж байна" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (1)