Хилийн бүс орчимд 5G жолоочгүй тээврийн хэрэгсэл турших ажлыг Шивээхүрэн боомтод хэрэгжүүлэхээр 11 байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллахаар болжээ. Тус боомтод жолоочгүй тээвэр турших дэд бүтэц нь бэлэн учраас 2025 оны 5-р сарын 1-ний өдрөөс өмнө дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн 5G ашиглах радио давтамжийн хувиарлалтыг төлөвлөсөн байна.
Цахим мөрийтэй тоглоомын эсрэг ЦЕГ, ХХЗХ-той хамтарсан “Хяналт-1” болон “Хяналт-2” гэсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тус ажлын явцад Монгол Улсаас хандалттай 5241 домэйныг хязгаарласан. Цахим мөрийтэй тоглоомын мөнгөн эргэлт 2022 онд 1.7 их наяд төгрөг, ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэж байна.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмыг шинэчлэх ажлын хүрээнд АТГ-ын зөвлөмжийн дагуу ажлын хэсэг хуралдаж, удирдамжийн дагуу үүргээ хуваарилах, журмын судалгаа болон журам өөрчлөх эсэх дээр саналуудаа нэгтгэв.
Харилцаа холбооны төслийн хүрээнд хөдөөгийн алслагсдан багт 2024 онд 50, 2025 онд 50 цэг шинээр оруулахаар төлөвлөснөөс ондоо багтан нийт 18 цэгийг ашиглалтад оруулах нөхцөл бүрджээ. 2025 онд дээрх төлөвлөлтөөс үлдсэн цэгүүд, Хэнтий аймагт 5, Хөвсгөл аймагт 2 нийт 119 цэгт сүлжээ оруулахаар төлөвлөсөн.