БОУАӨЯ-наас 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур буюу "Нэг сум-нэг нуур" уриалга дэвшүүлж байна. Энэ хүрээнд Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өглөө.
Хиймэл дагуулаас авсан зурагт үндэслэн, 318 байршилд хөв цөөрөм байгуулах тохиромжтой гэж үзжээ. Мөн Усны газраас аж ахуйн нэгж байгууллагуудыг хөв цөөрөм байгуулахад оролцохыг уриаллаа.
Улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийх ажлаа ирэх оны тавдугаар сараас эхлүүлж, 20-30 хөв цөөрөм байгуулна. Энэ нь хүн ам, мал аж ахуй, газар тариалангийн усан хангамжаас гадна үерээс хамгаалах, бусад усны хэрэглээг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг дэмжих зорилготой аж.
Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ, “Нэг хөв цөөрмийг ойролцоогоор 150 мянган ам.доллар буюу 400-500 сая төгрөгөөр байгуулах төсөөлөлтэй байна. Тухайлбал, 21 аймаг, бүх сав газрын байршлыг тогтоож, өнгөрсөн 7 хоногт Булган аймагт хөв цөөрөм байгуулах боломжтой 13 байршлын талаар ИТХ-д нь танилцуулсан. Дараа нь Өмнөговь, Дорнод аймагт очиж, орон нутгийн төсвөөр хийх боломжийн талаар ярилцана. Хөв цөөрөм байгуулах саналаа орон нутгийнхаа хөгжлийг дэмждэг 21 аймаг, сумын нутгийн зөвлөлд танилцуулна” гэлээ.
Түүнчлэн, “333 нуур” хөтөлбөрийн хүрээнд ирэх онд мэргэжлийн барилгын ажил буюу шороон боомт хийхээр төлөвлөж, Сутай хайрханы хайлж буй мөнх цасны усыг тогтоон барихаар Ховд аймгийн Дарви суманд хөв цөөрөм байгуулна.
Хур борооны усыг хуримтлуулна гэдэг нь жижиг хэлбэртээ хөв цөөрөм гэсэн үг. Гол мөрнөө аврах, гангаас сэргийлэх, үерээс хамгаалах зэрэг олон ач холбогдолтой гэв.
Сэтгэгдэл (3)