Монгол Улсын 2025 оны төсвийг УИХ өчигдөр баталлаа. Төсвөөс онцлох санхүүжилтүүдийг хүргэе.
Энэ удаагийн Төсвийн тухай хуульд Булган, Орхон, Хөвсгөлчүүдийн олон жил хүсэн хүлээсэн Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын төгсгөлийн 59, 2 км авто замын бүтэн санхүүжилтыг 2025 оны Улсын төсөвт суулгалаа.
Ингэснээр энэхүү авто зам бүрэн дүүрэн ашиглалтанд орж, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэд маань цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэж, авто зам дагасан аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ хөгжиж, эдийн засгийн том сэргэлтийг авчрах боломж бүрдэж байна.