Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын 2025 оны төсвийг хоёр дахь удаагаа хэлэлцэн баталлаа. Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, олон талын сургамжтай байлаа" гэж дурдав.