Хоёр гэр бүл хиймэл оюун ухаанд суурилсан чатбот компани "Character.AI"-ийг "хүүхдүүдэд бэлгийн гаж мэдээлэл өгөх, өөрийгөө хорлох сэдлийг өгөх, хүчирхийллийг өөгшүүлэх зэрэг гажуудалтай" хэмээн буруутгаж, шүүхэд өгчээ. Тэд шүүхээс уг платформыг "болзошгүй аюулаас зайлсхийх" үүднээс алдаагаа залруултал нь түр хаахыг хүсчээ.
Энэхүү платформыг ашигласан хоёр хүүгийн эцэг эх Техасын холбооны шүүхэд авчирсан нэхэмжлэлдээ "Character.AI" нь америкийн залуучуудад аюул учруулж, амиа хорлох, өөрийгөө зэрэмдэглэх, бэлгийн харьцаанд оруулах, гэмт хэрэгт турхирах, сэтгэл гутрал, түгшүүрт байдалд оруулах, хор хөнөөл учруулах зэрэгт уриалсан олон муу нөлөөтэй" гэж мэдэгджээ.
Жишээлбэл, "Character.AI" бот нь нэгэн өсвөр насны хэрэглэгчид "дэлгэц үзэх цагийг чинь хязгаарласны төлөө эцэг эхийгээ алж болно" гэж хэлсэн байна.
"Character.AI" хэрэглэгчдэд бусад хэрэглэгчдийн бүтээсэн эсвэл өөрсдөдөө тохируулж болох хиймэл оюун ухаант роботуудтай чатлах боломжийг олгодог. Ботууд нь ном санал болгож, мөн үүгээр гадаад хэл сурах боломжтой бөгөөд "Бүрэнхий" киноны Эдвард Каллен гэх мэт зохиомол баатруудын дүртэй чатлах боломжтой. Даваа гарагт "Character.AI"-ийн "Хойд аав" нэртэй нэгэн бот өөрийгөө "түрэмгий, хүчирхийлэгч, хуучин цэрэг, мафийн удирдагч" гэж тодорхойлсон байх жишээтэй.
Аравдугаар сард Флорида мужид нэгэн ээж "Character.A"I-ийн эсрэг бие даасан нэхэмжлэл гаргаж, уг платформ нь 14 настай хүүгийнх нь амиа хорлох шалтгаан болсон гэж мэдэгдсэн. Хиймэл оюун ухаан хөгжсөн өнөө цагт хүн төрөлхтний болгоомж илүүдэхгүйг дээрх хэргүүд харуул байна.
Л.Баяр