Японы томоохон хотуудын нэгд дэлхийн яармаг худалдааг зохион байгуулахын өмнө цэцэг тарих биш, харин тамхи татахыг хориглосон журам гаргажээ. Японы Осака хотод дөрөвдүгээр сард эхэлж 10 дугаар сар хүртэл "Экспо 2025" үзэсгэлэн яармагийг зохион байгуулах бөгөөд 158 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид яриа хэлэлцээ, үзэсгэлэнд оролцоно.
Нэгдүгээр сарын 27-ноос хэрэгжиж эхэлсэн олон нийтийн тамхи татахыг хориглох журамд зам, цэцэрлэгт хүрээлэн, плаза болон бусад олон нийтийн газар багтсан бөгөөд зөвхөн тамхи төдийгүй электрон тамхинд ч хамаатай. Зөрчил гаргагчдыг 1000 иен буюу 6 орчим ам.доллараар торгох ажээ.
Осака хот аюулгүй, цэвэр цэмцгэр байдал, олон улсын аялал жуулчлалын төв болох зорилтоо үр дүнд хүргэхийн тулд тамхи татахыг хориглосон. Энэхүү санаачилга нь зөвхөн хотыг тохижуулахаас гадна оршин суугчид, зочдод аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой юм” гэж хотын удирдлагууд энэ сарын эхээр мэдэгдсэн байна.
Японы үндэсний хуулиар ресторан, оффис, нийтийн тээвэр гэх мэт газар тамхи татахыг хориглодог бөгөөд зарим хотод олон нийтийн газар тамхи татахыг хориглодог. Мөн 20-иос доош насны хүмүүс тамхи татах, тамхи худалдан авахыг хориглоно.
Ийм ч учраас Япон даяар нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал болон бусад олон нийтийн барилгууд тамхи татах тусгай өрөөтэй байх нь түгээмэл байдаг.
Л.Баяр