Аль-Каидагийн гишүүн асан, Абу Мохаммад аль-Жолани гэгддэг Ахмад аль-Шараа Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгчөөр сонгогдов.
“Шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр командлагч Ахмад аль-Шараа томилогдсоныг бид зарлаж байна. Тэрбээр Арабын Бүгд Найрамдах Сирийн Ерөнхийлөгчийн үүргийг хүлээж, олон улсын форумд улсаа төлөөлөн оролцоно” гэж Сирийн цэргийн ажиллагааны командлалын хэвлэлийн төлөөлөгч, командлагч Хассан Абдель Гани лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
"Ерөнхийлөгч нь шилжилтийн үе шатанд зориулсан хууль тогтоох түр зөвлөлийг байгуулах эрхтэй бөгөөд байнгын үндсэн хууль батлагдаж, хүчин төгөлдөр болох хүртэл үүргээ гүйцэтгэнэ" гэж Гани нэмж хэлэв.
Тус командлал мөн тус улсын үндсэн хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлэх, парламентыг тараах, хуучин дэглэмийн арми болон түүний Баас намыг татан буулгах зэрэг хэд хэдэн тогтоол гаргасан байна.
Тэрбээр өнгөрсөн рны сүүлд Сирийн дарангуйлагч Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагахад нөлөөлсөн босогчдын зэвсэгт бүлэглэлийн толгойлогч байсан юм. Түүний одоо хийх ажил бол 300 мянга гаруй хүний аминд хүрч, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн арав гаруй жилийн иргэний дайны улмаас хагаралдсан улс орноо сэргээн босгох явдал гэж НҮБ-аас мэдэгдэв.
Л.Баяр